Friday, December 23, 2016

Улс төрийн нам 2

Улс төрийн нам part-2


2012 оны сонгуулийн дүн
Намын жагсаалтаар Ардчилсан нам ялалт байгуулав

Намуудын саналын дүнг нэгтгэн танилцуулсаар Ардчилсан нам олонхийн санал авсан бол МАН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” удаалав. 
Ардчилсан нам – 399194 – 35,32 хувь
Монгол Ардын нам –353839 – 31,31 хувь
МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31 хувь
Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51 хувь
“Гурав дахь хүчин” эвсэл – 16653 – 1,47 хувь
Монголын Ногоон Нам – 15076 – 1,34 хувь
Эх орон нам – 9082 – 0,80 хувь
Монголын Уламжлалын нэгдсэн нам – 6516 – 0,58 хувь
Иргэний хөдөлгөөний нам – 6315 – 0,56 хувь
Эх орончдын нэгдсэн нам – 3348 – 0,30 хувь
Монголын Социал демократ нам – 2041 – 0,18 хувь
Хөгжлийн хөтөлбөр нам – 1980 – 0,18 хувь
Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – 1664 – 0,15 хувь
УИХ-ын сонгуульд сонгогчид намд саналаа өгсөн. Энэхүү намын жагсаалт буюу пропорцианал системээр авсан саналыг харгалзан үзвэл, Ардчилсан нам 10, МАН ес, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” долоо, ИЗНН-д хоёр суудал тус тус авч байгаа юм.






АН-ын "Монгол хүн 2020" мөрийн хөтөлбөрийг хүргэж байна.
 Мөрийн хөтөлбөрийн товч агуулга:
 АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ - МОНГОЛ ХҮН
*      Эдийн засаг
*      Аж үйлдвэр
*      Уул уурхайн салбарын мөрийн хөтөлбөр
*      Хүнс хөдөө аж ахуй
*      Хөдөлмөр
*      Зам тээвэр
*      Эрчим хүч
*      Барилга хот байгуулалт
*      Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал
 ЭРҮҮЛ ЧИЙРЭГ - МОНГОЛ ХҮН
*      Эрүүл мэнд
 ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ - МОНГОЛ ХҮН
*      Боловсрол
 АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ - МОНГОЛ ХҮН
*      Батлан хамгаалах
*      Аялал жуулчлал, байгаль орчин
*      Гадаад харилцаа
 ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ - МОНГОЛ ХҮН

*      Хууль зүй 
                                   Дүгнэлт

Нам гэдэг нь pars буюу хэсэг бүлэг гэсэн латин үгнээс гаралтай . Нийтлэг сонирхол , үзэл баримтлалтай хүмүүс нэгдэж , үйл ажиллагаа нь төрийн засгийн эрхийг авах буюу түүний хэрэгжилтэнд оролцох зорилго бүхий улс төрийн байгууллага юм .
НАМын туйлын зорилго бол сонгуульд ялж , засаг төрийн эрх мэдлийг авах , ядаж л төр засгаас гарах шийдвэрт нөлөөлөх явдал юм . намууд өөрсдийн үзэл суртал , номлолыг үндэслэн улс орны нөхцөл байдал , олон нийтийн санал бодлыг судалсны үндсэн дээр улс төрийн үйл ажиллагааны ойрын зорилтуудаа тодорхойлох ажил явуулдаг .

Монгол улсад бүртгэлтэй 24 намаас төрийн эрхийн ойролцоогоор 80%-ийг 2 нам (АН,МАН ) барьж байгаа нь монголын олон намын засаглалыг хоёр намын засаглал руу хөтөлж байгаа нь харуулж байна. Мөн залуу хүмүүс энэ тухай мэдлэг муутай учираас сонголтоо буруу хийх (хэнийг ч хамаагүй дэмжих) (өөрийн сонссон л намыг дэмжих)үзэгдэл байсаар байна .
Бид мэдээлэл цуглуулж байх явцдаа намуудын өмнөх сонгуулийн буюу 2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцахад биелэлт 61% байгаа нь ард иргэдийн дэмжлэгээр гарсан төрийн түшээ намд харьяалагдах эрхмүүд үүргээ дульмагхан биелүүлж байгаа нь ажиглагдлаа. Баримт : (2011 оны 4р сарын 12)
УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өчигдөр хуралдаж,  Засгийн газ­рын 2008-2012 онд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2010 оны  үндсэн чиглэлийн биелэлтийн талаар авч хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.
Бүлгийн хуралдаанд Засгийн газ­рын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, салбар хариуцсан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар оролцож, ажлаа танилцуулжээ. Танилцуулгад дурд­­санаар Засгийн газрын 2008-2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөл­бөрийн хэрэгжилт 61 хувьтай гарсан бол, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлийн биелэлт 81 хувийн биелэлттэй байжээ. Зарим ажлын биелэлт хангалтгүй байсан нь санхүү эдийн засгийн хямрал тохиолдсон, мөн УИХ-ын 2008 оны сонгуулийн амлалтуудтай холбоотой асуудлаас шалтгаалан хэрэгжилт удаашралтай, эхлэл төдий байгааг салбарын сай­дууд энэ үеэр онцолжээ. Бүлгийн гишүүдийн хувьд “Зовлон тоочих ёсгүй, ажлыг шуурхайлах ёстой” гэсэн байр суурь баримталсан байна.




Үүнээс үүдэн бидний зүгээс гаргах зөвлөмж нь
*      Ард иргэд намуудын талаар мэдээллийг судалж байх
*      Ард иргэд мөрийн хөтөлбөрийн биелэлтэд анхаарал тавьж шаардлага хүргүүлж иргэний үүргээ биелүүлэх .
*      Мөн намууд өөрсдийн ашгийн төлөө бус улс орныхоо хөгжлийн төлөө үүргээ биелүүлээсэй  гэж бодож байна. 























No comments:

Post a Comment