Friday, December 23, 2016

Хроматограф

                                 Хроматографын арга

Туршилт

Зорилго : Улаан өнгийн пломастыг хротографын аргаар шинжлэх .

Бодис , Урвалж : Пломастер , Нэрсэн ус

Ашиглах багаж : Хроматографын цаас , Хроматографын цаас тогтоогч бүхий шилэн сав (хайч , шугам , харандаа )

Аргачлал
1.      
       Хроматографын цаасыг квадрат (Шилэн савандаа тааруулан) болгон хайчилж бэлтгэнэ .
2.       Хроматографын цаасан дээр доороос 1см зайтай эхлэх шугамыг татаж өгнө.
3.       Мөн цаасан дээр дээрээс 1см зайтай барианы шугамыг татна.
4.       Эхлэх шугаман дээр пломасраа цэглэнэ.
5.       Шилэн саванд цаасыг хийхэд шүргэхээр нэрсэн ус хийнэ .
6.       Шилэн савны таган дээр бэлтгэсэн цаасаа тогтооно .
7.       Шилэн саваа таглаж туршилт эхэлнэ.
8.       5-10 минут үргэлжлүүлэн ажиглана .
9.       Дүгнэлт бичнэ .

Уг туршилтын ажиглалт

Улаан өнгийн пломастер нэрсэн усанд уусч аажим аажмаар өөр өөр өнгийн бодисууд ялгарч хугацаа дуусхад нийт 5 буюу Ягаан , Улаан , Улбар шар , Хүрэн улаан , Цэнхэр  гэсэн өнгүүд ялгарсан байв .

Дүгнэлт

Улаан өнгийн пломастерийг хроматографын аргаар шинжилхэд улаан өнгийн пломастер нь нийт 5н (Ягаан , Улаан , Улбар шар , Хүрэн улаан , Цэнхэр) өөр өнгийн бодисоос бүрдэснийг тогтоов . Уг туршилтыг нийт 5 минут явуулсан болно .



Туршилтыг гүйцэтгэсэн 51-р сургуулийн 11б ангийн сурагч  Т.Энхжин  ,   О.Норовсамба

No comments:

Post a Comment