Friday, December 23, 2016

Улс төрийн нам

                               
             
Сэдэв : Улс төрийн нам

ТОДОРХОЙЛОЛТ

Улс төр гэж юу вэ ?

Улс төр гэдэг нь ард түмэн, иргэд, сонирхлын бүлгүүдийн шийдвэр гаргах үйл явц юм. Үүнд нийгмийн доторх шашны, мэдлэгийн, ажил хэрэгч үйлээр нэгдэх сонирхлын бүлгүүд ордоггүй. Харин иргэний засаглалыг багтаасан улс болон төрийн үйл ажлыг эрхлэх шинжлэх ухаан болоод арга чадвар гэж үзэж болно.
Нийгмийн нэг бүлэг нөгөө хэсэгтэй харилцахдаа хүч хэрэглэх эрх дээр тулгуурласан засаглалын онцгой төрөл гарч ирэх үеэс улс төр үүссэн ажээ. Үүнийг төрийн засаглал гэж болно. Иймд аливаа засаглалын харилцаа үйл ажиллагааны зөвхөн төрийн эрх мэдэлтэй холбогдох тэр хэсгийг улс төр гэж ойлгож болно. Төр улс 6000 жилийн өмнө үүссэн гэж үздэг.
Улс төрийн нам гэж юу вэ ?
Нам гэдэг нь pars буюу хэсэг бүлэг гэсэн латин үгнээс гаралтай . Нийтлэг сонирхол , үзэл баримтлалтай хүмүүс нэгдэж , үйл ажиллагаа нь төрийн засгийн эрхийг авах буюу түүний хэрэгжилтэнд оролцох зорилго бүхий улс төрийн байгууллага юм .
Намын тухай үзэл санаа МЭӨ 5-р зууны Грек , Ромын үеийн улс төрийн амьдралаас үүдэлтэй . Германы эрдэмтэн М.Вебер улс төрийн нам хөгжлийнхөө түүхэнд :
1.       Язгууртны бүлэглэл
2.       Улс төрийн клуб
3.       Орчин үеийн нам гэсэн 3н үндсэн шатыг дамжсан гэж үздэг .
·         Язгуутны бүлэглэл
Язгууртнууд эд баялаг эрх мэдлийн сонирхлоор нэгдэн бүлэглэл байгуулж эзэн хаандаа нөлөөлхийг оролдох шинэ газар нутаг , эд байлаг эдлэх талаар өөр хоорондоо тэмцэлдэх хэлбэрээр илэрч байсан . 17-р зууны 2-р хагаст англид анхны язгууртны , вангийн болон төрийн бүлэглэл үүссэн .
·         Улс төрийн клуб
Улс төрийн клубын гол зорилго нь санал бодлоо санал бодлоо чөлөөтэй солилцдог үзэл санааны урсгал . гол нь улс төрийн бодлогын хүрээнд олон ургальч үзэл өрсөлдөөнийг бий болгох замаар оновчтой хариу олохыг эрмэлзэж байсан .
·         Орчин үеийн нам
Орчин үеийн намууд үзэл санаа зохион байгуулалтын хувьд нэгдмэл , үйл ажиллагаа нь өргөн цар хүрээтэй , олон тооны гишүүдтэй , тэднийгээ үйл ажиллагаандаа татан оролцуулдаг , улс төрийн нөлөөллийн баялаг арга хэрэгсэлтэй байдаг .

Улс төрийн намын онцлог
ü  Төрийн хэмжээнд засаглалыг авах эсвэл түүнд оролцох зорилготой .
ü  Өөрийн удирдах болон орон нутгын байгууллагыг багтаасан зохион байгуулалтын бүтэцтэй .
ü  Төрийн засаглалыг авахын тулд сонгогчдоор дэмжүүлэх эрмэлзэлтэй .
ü  Нэгэн үзэл сурталын үндсэн дээр сайн дураараа эвлэлдсэн зохион байгуулалттай нэгдэл холбоо байдал юм .
НАМын туйлын зорилго бол сонгуульд ялж , засаг төрийн эрх мэдлийг авах , ядаж л төр засгаас гарах шийдвэрт нөлөөлөх явдал юм . намууд өөрсдийн үзэл суртал , номлолыг үндэслэн улс орны нөхцөл байдал , олон нийтийн санал бодлыг судалсны үндсэн дээр улс төрийн үйл ажиллагааны ойрын зорилтуудаа тодорхойлох ажил явуулдаг .
Улс төрийн намын үндсэн үүргүүд:
Нийгмийн үүрэг - иргэдийн ашиг сонирхлыг нэгтгэн тодорхойлохыг эрмэлздэг бөгөөд тэдний хүсэл зоригоо илэрхийлэх арга замыг "зааж" өгөн тэдний шаардлагыг тодорхой зохих түвшинд гаргадаг (хурал, жагсаал, цуглаан зохион байгуулахаас эхлээд хувьсгалд уриалан дууддаг).
Үзэл суртлын үүрэг - нийт нийгмийн гишүүд болон өөрийн гишүүддээ улс төрийн тодорхой үзэл баримтлалыг (либерал, консерватив, социал-демократ, фашист, коммунист гэх мэт) санал болгож итгэл үнэмшил болгосноор өөрсдийн боловсруулсан нийгмийн өөрчлөлтийн стратегиа дэмжүүлэх.
Улс төрийн үүрэг (Сонгуулийн үүрэг, Удирдлагын үүрэг) - төрийн сонгуульд оролцож засаглах эрх мэдэл болон түүнд оролцох эрх авах, төрийн бодлогыг тодорхойлох, төрийн албан тушаалд өөрсдийн хүмүүсийг бэлтгэн байршуулах.
Ард түмний эрх ашигт нийцүүлэн ажиллах
Монгол Улсын иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор улс төрийн нам /цаашид “нам” гэх/ байгуулах, үйл ажиллагааг нь зогсоох, тараах, улсын бүртгэлд бүртгэх, намын зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын улс төрийн намын тухай хууль гарсан байдаг.

Улс төрийн намын дотоод бүтэц
*      
      Удирдлагын үүрэг гүйцэтгэгч , намын лидер
*      Намын суурь болон толгойлогчдыг хооронд нь холбох үүрэг гүйцэтгэгч бюрократ аппарат
*      Аппаратад ордоггүй намын амьдралд оролцогч идэвхтэй гишүүд
*      Намын үйл ажиллагаанд оролцдоггүй идэвхгүй гишүүдээс бүрдэнэ .
Үзэл баримтлалын чиг баримжаагаар нь – либарал , консерватив , социалист, социальдемократ , коммунист , шашны гэж үздэг .
Улс төрийн чиг баримжаагаар нь – барууны , төвийг сахисан , зүүний гэж үздэг .
 Улс төрийн системд үеэж буй байр сууриар нь – эрх баригч , парламент , манлайллын
Улс төрийн үйл ажиллагааны шинжээр нь – аядуу , эрс шинжлэлтийн , экстремист
Улс төрийн намыг бүтцээр нь – олон түмний , боловсон хүчний гэж ангилдаг .
           
           Улс төрийн намын тогтолцоо

Улс төрийн намын тогтолцоо нь засгийн эрхийн төлөө тэмцэж буй намуудын харилцан нөлөөлөл өрсөлдөөний механизм юм . хоёр намын тогтолцоо тухайн улс оронд засгийн эрхийг авч хэрэгцүүлэх чадвартай хоёр намаас бүрддэг . Сонгуульд нэг нь ялхад нөгөө нь сөрөг хүчин болж харилцан үйлчилж байдаг . олон намын тогтолцоо нь улс төрийн амьдралд хэд хэдэн намууд идэвхитэй оролцож засгийн эрх мэдлийн төлөө өрсөлдөж байдаг ба нийгмийн янз бүрийн бүлгүүдийн ашиг сонирхолыг нилээд бүрэн дүүрэн илэрхийлдэг .

                   Улс төрийн фракц


Улс төрийн намын дотор улс орноо хөгжүүлэхэд идэвхтэй оролцо гэсэн нэгдмэл эрмэлзэлтэй хэдий ч янз бүрийн бодол санаатай түүний хажуугаар өөр өөр зан араншинтай хүмүүс нэгддэг бөгөөд тэд асуудал бүр дээр нэгэн ижил санаа бодолтой байж тэр бүр чаддаггүй . Энэ байдал нь ихэнх тохиолдолд нам дотроо сонирхлын бүлгүүдэд хүваагдан , заримдаа жигүүр (фракц) болж албан ёсний ба албан ёсны бус зохион байгуулалтанд орох нөхцөл байдлыг бий болгодог . Фракц нь намын мөрийн хөтөлбөрөөс гажихгүй ч түүнийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр өөрийн гэсэн өвөрмөц байр суурь үзэл бодолтой зохион байгуулалтын бүтэцтэй намын доторх онцгой бүлэглэл юм . Өөрөөр хэлбэл намын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд тактикийн асуудал дээр эсрэг байр суурь бий болсноос үүдэн фракцууд бий болдог байна .

No comments:

Post a Comment